top of page

Веган битүү шөл

Updated: Dec 16, 2023

Өвлийг өнтэй давж хавартайгаа учран золгож байгаа энэ цаг үед эрүүл мэнддээ илүү анхаарал тавьж, арчилж тордох хэрэгтэй байдаг. Учир нь онд мэнд орсон мал хаврын хавсаргыг давж чадахгүй өнгөрөх нь их байдаг болохоор хүмүүс бид ч бас биеэ гамнах хэрэгтэй. Салхи ихтэй хаврын цагаар Монгол хүний бие махбодын хий төлөв нь нэмэгддэг, амархан ядарч сульдах хандлагатай байдаг учир хий хуйгаа дарах, шим тэжээлтэй хоол хүнсээр хүч тамираа сэргээх шаардлагатай.


Хүйтэн сэрүүн болон хавсарга салхитай улирлуудад хийж идэх хамгийн тохиромжтой нэгэн хоолны жорыг энэ удаад хүргэх гэж байна. Битүү шөл нь биеийн хий хуйг дарж, ядаргаа тайлах үйлчилгээтэй. Монголчууд бид битүү шөлийг хийхдээ зөвхөн махаар шөл гаргадаг аргыг л ашиглаж ирсэн. Харин олон төрлийн ногоогоор хийвэл илүү их амин дэм, эрдсүүдээр баялаг болох ба аягатай шөлөн дээрээсээ илдсэн гурилаараа таглаж битүүлснээр шим тэжээл нь бүр ч илүү алдагдахгүйгээр хадгалагддаг.

ree

Энэхүү битүү шөлний маань орц найрлага бүр нь эрүүл мэндэд онцгой сайн үзүүлэлттэйгээс гадна шөлний маань үр нөлөөг илүү сайжруулж өгч байгаа. Тиймээс та доорх орц найрлагыг аль болох нэг бүрчлэн бүрдүүлж байгаад хийхийг зөвлөж байна. Харин хүнсний ногооны хувьд өөрийн хүссэнээрээ сонгоорой.


ree

Үндсэн орц:

150 гр бор мөөг эсвэл өөр төрлийн мөөг

100 гр дүпү

70 гр төмс

70 гр лууван

10-15 гр яншуй

3 зүсэм цагаан гаа

Ургамлын тос

1 л шүүсэн ус



ree

Амталгаа:

1 ц.х гүнжидийн тос

2-3 ширхэг лаврын навч

2 чимх гоньд

2 чимх давс

1 чимх хар перец

1 гр мөөгний амтлагч

2 гр хатаасан халгай



ree

Гурил:

150 гр улаан буудайн гурил

150 гр арвайн гурил

1 чимх давс

100-110 гр ус




Ингээд шөлөө хийх бүрэн зааварчилгааг доорх бичлэгээс харж танилцаарай. Бичлэг дээр орц найрлага тус бүрийнх нь шинж чанарыг тайлбарлахын сацуу шөлөө бэлтгэх алхам бүрийг нь нарийвчлан харуулсан байгаа.



Comments


bottom of page