top of page

Бодьдарма ба Лианг Вү хааны үлгэр

Updated: Jan 15, 2022

Олон жилийн өмнө Хятадын Лианг Вү гэдэг хаан байжээ. Тэрээр чин бишрэлт буддын шашинтан байв. Олон сүм хийд барьж, олон лам нарт хандив өгдөг байжээ. Ингэхдээ тэр өөрийн энэхүү үйлээрээ ихэд бахархдаж байж. Түүний албатууд, тойрон хүрээлэгчид нь ч түүнийг агуу нинжин сэтгэлт хаан хэмээн магтан дуулдаг байв. Гэвч үнэн хэрэгтээ хаан тэдний хэлсэн шиг биш байлаа. Учир нь юу байв?


Хятадын Зэн Буддизмын үндэслэгч Бодьдарма гэгээн лам хаантай уулзахаар ирэхэд хаан түүнээс шууд л "Би олон сүм хийд барьсан, олон лам нарт тусалсан. Надад хэр их буян байна?" хэмээн асууж гэнэ. Харин Бодьдарма хариуд нь "Юу ч алга, ямар ч буянгүй байна" гэжээ. Яагаад ингэж хариулах болов?


Гэгээнтэн багш алс газраас зорин ирж байхад нь гэгээрэх арга замыг асууж заалгахын оронд өөртөө хэр их буян байгааг асууж буй нь тэрээр зөвхөн буяныхаа хэмжээнд л анхаарч байгааг илтгэж байна.


Бурхан Багш мэдээжийн хэрэг буян үйлдэж байхыг зааж сургадаг байсан. Гэхдээ энэ нь гурван ертөнцийн буяныг л хураадаг гэдгийг ч мөн хэлдэг, энэ нь хэзээ нэгэн өдөр барагдаж дуусна гэсэн үг юм. Мөн буяны үйлд, өгч байгаа хүн, авч байгаа хүн аль аль нь нөхцөл болзолгүй, цэвэр ариун сэтгэлтэй байх ёстой гэдгийг анхааруулдаг. Үгүй бол тэрхүү үйл нь буян биш болно.


Эд материалын өглөг сайн ч хамгийн дээд өглөг бол үнэний номын өглөг гэж Бурхан Багш айлдсан байдаг. Түрхэн зуурын сэтгэлийн тайтгарал олгох эд материалаас илүү сансрын хүрднээс үүрд чөлөөлөгдөх арга замыг олгох үнэний ном бол энэ ертөнцийн хамгийн дээд өглөх юм. Энэ төрөлдөө хаан байлаа ч дараа төрөлдөө зарц болно, энэ бол энэ ертөнцөд үйлчилдэг тогтолцоо. Тэгэхээр нэг төрөлдөө хаан байгаад ч нэмэргүй, алдартай чинээлэг хүн байгаад ч тийм чухал биш.


コメント


bottom of page