top of page

Ангаахай шошны котлет бин

Уураг, эслэгээр баялаг ангаахай шошны котлет бинг хайруулын тавган дээр, агаараар шарагч эсвэл шарах шүүгээнд жигнэх боломжтой шаржигнасан, глютингүй веган зууш юм. Үдийн хоол эсвэл амны зугаа болгон идэх боломжтой.


Хийж бэлтгэхэд ердөө 15-хан минут л хангалттай, хүч хөдөлмөр бага шаарддаг энэ зууш нь эдийн засгийн хэмнэлттэй төсөр материалаар хийгддэг тул хэдийд ч хийгээд идэх боломжтой.


ангаахай шош котлет

Орц:

  • Ангаахай буюу гарбонзо шош. Хялбарчлах үүднээс лаазалсан шош хэрэглэж болно, эсвэл 8 цаг дэвтээж чанаад хэрэглэж болно.

  • Сонгино

  • Эрдэнэ шиш. Лаазалсан эсвэл өөрөө чанаж бэлтгэсэн

  • Амтат чинжүү

  • Саримс. Хатаасан нунтаг байж болно

  • Ангаахай шошны гурил эсвэл будааны гурил

  • Нунтаг сонгино

  • Хатаасан орегано

  • Утсан паприка нунтаг эсвэл утаагүй байж болно

  • Кимчиний перец

  • Давс, хар перец

  • Нимбэгний шүүс

  • Яншуй

  • Ургамлын тос

Бусад нэмж болох орц:

  • Ногоон хулуу. Үрээд шүүсийг нь шахна

  • Бууцай эсвэл буржгар байцаа

  • Лууван

  • Чинцай

  • Сэвэг зарам


котлет хийх дараалал

Хийх заавар:

  1. Сонгиноо баримжаагаар хэрчиж, амтат чинжүү, яншуйгаа жижиглэн хэрчинэ

  2. Ангаахай шош, сонгино, саримс, нимбэгний хүчил болон амтлагчуудаа хүнсний процессорт хийж үйрүүлнэ

  3. Дараа нь гурилаа хийж сайн хольтол нь процессороо ажиллуулна.

  4. Хэрчсэн чинжүү, эрдэнэ шиш, яншуйгаа хийгээд дахин алгуурхан ажиллуулна.

  5. Зуурмагаа 8 ширхэг котлет болгоно

  6. Тосоо халаагаад котлетоо 2 талаас нь хүрэн бор болтол шарна


котлет шарах

Бусад арга:

Шарах шүүгээ. Цаас дэвсээд тосон шүршигчээр бага зэрэг шүршиж, дээр нь котлетоо хоорондоо зайтай байрлуулна. 200 °C температурт 15-20 минутын турш буюу шаржигнатал нь жигнэнэ.

Агаараар шарагч. Агаарт шарагчны сагсанд бага зэрэг тос шүршиж, дараа нь котлетоо хоорондоо зайтай нэг байрлуулна. 360 ° C-т 14-17 минутын турш шарна

Comments


bottom of page