Шинэ жилийн веган бялуугаа хаанаас захиалах вэ?
- Loving Hut Mongolia
- Dec 18, 2023
- 1 min read
Шинэ жил хаяанд ирлээ. Шинэ оноо угтах баярт үйл явдлыг тэмдэглэхэд баярын ширээний хамгийн чухал идээ бол бялуу байдаг. Веган хэв маягийг амьдралдаа хэвшүүлдэг олон хүний мэддэгээр өндөггүй, сүүгүй, цэвэр ургамлан гаралтай олон төрлийн амтат бялууг тогтмол хийдэг газрууд бол мэдээж Фүүди мөн Боско Верде. Эрхэм зорилгыг өмнөө тавьж цуцалтгүй хөдөлмөрлөсөөр байгаа тэд маань эрүүл, амттай зоогоор үйлчилж, хөлдөөсөн, вакумжуулсан бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн хялбар дөхөм хэрэглээг бидэнд олгосоор байгаа билээ. Харин одоо веган хоолтнууд өдрөөс өдөрт нэмэгдэж веган хүнс бүтээгдэхүүн үйлвэрлэгчид олширсоор байгаа нь үнэхээр сайхан хэрэг.
Энэ жилийн хувьд Фүүдигээс гадна веган хүнсний салбарт шинээр хөл тавиад буй Веган Хаус ресторан болон Round Table Vegan Kitchen-ий хамт олон өөрсдийн онцлог шинж чанартай веган бялуунуудыг захиалгаар хийж байна.

Веган Хаус
Байршил: 4 замын уулзвараас чигээрээ урагшаа нарны гүүр хүрэх зам дагуу, зүүн талдаа
Утас: 89651589
Фэйсбүүк: Vegan House Mongolia

Round Table Vegan Kitchen
Фэйсбүүк хуудсаар нь дамжуулж холбогдох
Фэйсбүүк: Round Table Vegan Kitchen


Боско Верде Итали веган ресторан
Байршил: Циркийн зүүн талд
Утас: 7011 7715
Фэйсбүүк: Bosco Verde Italian Vegan Restaurant
Фүүди
Холбогдох утас: 99222929
Фэйсбүүк: Foody Mongolia
Хүргэлттэй захиалга: Zochil shop
Comments