Монголын веган контент сувгууд
- MongoLoVegan
- May 3, 2024
- 2 min read
Веган болох нь үнэхээр зөв алхам мөн үү? Веган болмоор байна хаанаас эхлэх вэ, юу идэх вэ? Веган хүнсээ хаанаас цуглуулах вэ? Хоолоо яаж хийх вэ гэх мэтчилэн асуултад хариулахаас гадна веганизмын талаарх илүү их ойлголтыг өгч, үүнтэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэж байдаг цахим сувгууд олширсоор байгааг дуулгаж буйдаа баяртай байна аа бид.
Тэгэхээр ямар ямар сувгууд байна вэ? Тэд бүгд өөр хоорондоо өөрсдийн хэв шинжээрээ ялгаатай, таны хийх ёстой зүйл бол ердөө л нэг бүрийг нь дагахад болно. Амьдралыг өөр өөр өнцгөөс харахыг хүссэн эсвэл амьдралын хэв маягтаа шинэ салхи нэвтрүүлэхийг хүссэн зүрх сэтгэл нь нээлттэй байдаг яг танд зориулсан суваг мөн шүү!
Ингээд та Монголын веган контент сувгуудтай танилцахад бэлэн үү? Тэгвэл доорх жагсаалтын дагуу нэг нэгээр нь дагаад яваарай.

Сайтын уншигчид "Mongolovegan" сувгийг маань хэдийнээ мэдэж байгаа. Тэгвэл бусад платформ дээрх хуудсуудыг ч бас дагаад аваарай. Фэйсбүүк: https://www.facebook.com/Mongolovegan Инстаграм: https://www.facebook.com/Mongolovegan Твиттер: https://twitter.com/MongoLoVegan
Өлсөөд байна, гэхдээ веганаар. Хотын бүх веган хоолны газруудын тавилга болчихсон мэт байнга веганаар өлсөж явдаг тэмдэглэлийг үзэх бол "Веганаар өлсөөд" сувгийг дагана уу. Таныг уйдаахгүй шүү. Фэйсбүүк: https://www.facebook.com/veganaarulsuud Инстаграм: https://www.instagram.com/veganaar_ulsuud/
Энэ тэрүүгээр байнга хоол эргүүлж явдаг тэмдэглэл "Энд тэндэхийн веган хоол" гэдэг суваг дээр нийтлэгдэж байна аа, дагаарай. Инстаграм: https://www.instagram.com/end.tendhiin.veganhool
Веган контентын ертөнцөд хүч түрэн орж ирсэн нэгэн хөөрхөн суваг бий. Хөгжилтэй пост, меменүүдээрээ олон хүнд танигдаж хөл мянгаад дагагачтай болоод амжсан суваг бол "Веган гараг - Vegan Planet". Фэйсбүүк: Веган гараг - Vegan Planet
Веганизмтай холбоотой төрөл бүрийн мэдээлэл нийтлэгддэг "Цагаан хоол болон ургамалан хоол сонирхогчид" гэдэг блог хуудас бас байна. Фэйсбүүк: Цагаан хоол болон ургамалан хоол сонирхогчид
Веган залуусын Монгол орноороо аялан зугаалж амттай сайхан аяны веган хоол хийж буй хөгжилтэй влогуудыг үзээгүй өнгөрсөн юм биш биз? Фэйсбүүк: https://www.facebook.com/VeganBuddies Ютюб: https://www.youtube.com/@veganbuddies8715
Эдгээр сувгуудыг энэ удаад санал болгож байна. Хэрэв энэ жагсаалтад багтаагүй таны мэдэх өөр веган контент суваг байгаа бол нийтлэлийнхээ доор сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. Дараа дараагийн нийтлэл дээрээ та бүхнийг веган бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулдаг байгууллагуудаар болон Фэйсбүүкийн веган группуудээр аялуулах болно.
Comments