Веган зоогтой Виртуозо гала
- Vegan Mongolia
- Dec 16, 2023
- 1 min read
Updated: Dec 16, 2023
Жил бүр уламжлал болон зохиогддог Виртуозо гала тоглолт энэ удаа 12-р сарын 7-ны өдөр явагдаж өвлийн жаврыг дүрэлзсэн цог жавхаагаар үргээж, халуун дулаан элчийг үзэгчдэдээ авч ирсэн нэгэн сайхан үдэш болж өнгөрлөө.

Энэ удаагийн онцлог нь гала тоглолт 20 дахь жилдээ зохион байгуулагдаж, үндэсний сор болсон мэргэжлийн уран бүтээлчид болон урлагийн салбарт цойлж байгаа гайхалтай эрхмүүд үзэгчдийн сэтгэлийг догдлуулахаас гадна тоглолтын дараа үзэмж төгөлдөр, амттай веган зоогоор үйлчилжээ.

Хөгжсөн орнууд аливаа үйл ажиллагааг заавал веган сонголттойгоор зохион байгуулдаг. Ийм сайхан зохион байгуулалтыг хийснээс үзвэл Виртуозо наадмыг зохион байгуулагчид нь ёс зүйн өндөр мэдрэмжтэй гэдэг нь харагдаж байна. Аливаа бүхэн хэзээ ч хойш ухардаггүй, үргэлж урагш хөгжиж тэмүүлж байдаг тул энэхүү наадам дараа дараагийн жилүүдэд веган зоогоор үйлчилсэн хэвээр байна гэдэгт бат итгэлтэй байна.
Бүх урлагын хэмжээ энэ мэт эрүүл бас энэрэнгүй сонголттой байгаасай.

Comments