top of page

Эрүүл хооллолтын талаарх судалгаанд оролцоорой

Та бидний сайн мэдэх "Мовъёос" бүтээгдэхүүнээрээ танигдсан Монфүүдланд ХХК эрүүл хооллолтын хөгжил дэвшил авч ирж мөн хэрэглэгчдээ илүү олон эрүүл бүтээгдэхүүнээр хангах зорилгоор хэрэглэгчдийн судалгааг явуулж эхэлжээ.


мовъёос веган


Монфүүдланд ХХК нь өглөөний цайндаа хэрэглэдэг "Мовъёос"-оос гадна "Цэнэглэгч" тэжээллэг баар, "Элдэвтэй гурил", "Эслэгтэй талх" зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ хэрэглэгч олны талархлыг хүлээсэн үндэсний шилдэг үйлдвэрлэгч юм. Нэн ялангуяа амьтны гаралтай найрлага ороогүй, цэвэр ургамалд суурилсан бүтээгдэхүүнүүд нь ургамлан веган хоолтнуудын уяхан зүрх сэтгэлийг хайлуулдаг билээ... "Vegan" гэсэн тэмдэглэгээ нь бүр хайр шүү дээ, тийм ээ?


элдэвтэй гурил хэрчсэн гурил

Экспортын бүтээгдэхүүнийг орлохуйц чанартай бас эрүүл, найдвартай хоол хүнсний өргөн сонголт нь бидэнд зайлшгүй хэрэгцээтэй. Тиймээс та бүхэн энэхүү судалгаанд оролцсоноор эрүүл бүтээгдэхүүний хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна худалдан авалтынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд түлхэц болох юм.


Энэхүү судалгааг бөглөхөд ердөө 10 минут шаардлагатай ба тус үйлдвэрлэгч байгууллагад санал хүсэлтээ ч бас илэрхийлэх боломжтой.



Өөртөө болох ирээдүй хойч үеийнхээ эрүүл хоол хүнс, шим тэжээлд анхаарч судалгаанд оролцсон танд баярлалаа!


 
 
 

Comments


bottom of page