Тавдугаар эриний шилжилтийн шуурга
- Gegeen Anir
- Dec 14, 2023
- 2 min read
Updated: Dec 20, 2023
2,4 сая жилийн өмнө буюу мичин төрхөөсөө хүний төрх рүү дөнгөж шилжих үеэс 0 гэрлийн ухамсраас эхлээд 1 гэрэл, 10 гэрэл гэж нэмэгдсээр өнөөдрийн 100 гэрэлтэй хомосапиенсийн 4-р эринд иржээ. Одоо 1000 гэрэлтэй дараагийн 5-р эриний шилжилт дээр ирсэн учраас хүн төрөлхтөн шинэ эринийхээ шилжилтэнд нийцсэн байх шаардлагатай тулгарсан хэдий ч, ухамсрын хувьд өсөж дэвшихгүй, хуучин эриний хоцрогдсон дадал зуршлаасаа салж чадахгүй хэвээр байна.
Энэ тохиолдолд асар хүчтэй цэвэрлэгээ хийгдэж зөвхөн шинэ эриний хэлбэлзэл давтамжинд нийцэх цөөн хэсэг нь л үлдэх учиртай хэдий ч бидэнд цаг хугацаа хожиж өгч, сэрж сэхээрэх боломжийг олгосон байна. Байгалийн гамшиг, өвчин тахлаар дамжуулж ухамсар сэрээх үйл ажиллагаа явагдсаар байгаа. Заримдаа сэрчихсэн хүмүүс ч давхар өртчихдөг нь харамсалтай... хамтын үйлийн үр ингэж ажилладаг тул яалтай. Яаралтай сэрж сэхээрэхгүй бол өөрийгөө ч, бусдыг ч хохироож байна.

За тэгээд энэ зүй тогтлыг бүгдээрээ сайн ойлгож авцгаая. Шинжлэх ухааны нэршлээр 2,4 сая жилийн өмнөх 0 гэрлийн ухамсартай Хомохабилисээс эхлээд, Хомоэрэктус, Хомонеандарталь, Хомосапиенс гээд 4 төрлийг дамжихдаа ухамсрын гэрэл нь өмнөхөөсөө 10 дахин нэмэгдэж ирсэн. Тэгээд одоогийн 100 гэрэлт ухамсартай хомосапиенс хүртэлх эдгээр 4 эрин нь бүгд бодит ертөнцийн хөгжил дэвшил юм. Одоо 5-р эрин буюу бодит ертөнцөөс сүнслэг ертөнц рүү дэвшиж байгаа нь урьд өмнөх дэвшлүүдээс нэлээн ялгаатай, магадгүй илүү хүнд даалгавар байж мэднэ. Сурч мэдэж ирсэн мэдлэг боловсрол, итгэж үнэмшиж ирсэн үзэл баримтлал бүгд шинэ эринтэй хэдийнээ нийцэхээргүй болов. Амьтдыг хоол гэж бодож ирсэн нь хуучин эринтэйгээ ард хоцрогдож, нэг дэлхийн эрхэмсэг иргэд гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхлээд шинэ тавдугаар эриний шилжилтийн шуурганд арчигдахгүй шинэ эринтэйгээ хөл нийлүүлэх цаг иржээ.

Чулуун зэвсэгт хомохабилисууд 1 сая жилийн турш багажаараа үндэс ногоо ухаж иддэг байсан уламжлал ард хоцрогдсон. Дараа нь Хомоэректусууд 1 сая гаруй жилийн турш түүхий мах иддэг байсан уламжлал ч бас үеэ элээсэн. Энэ нь уламжлал бол үүрд мөнх орших ёстой биш, тухайн цаг үедээ л нийцсэн хэв маяг болохын баталгаа юм. Мөн хүн төрөлхтөн хамгийн анх ургамал хоолтон байсан гэдэг баталгаа. Бодит ертөнцийн энэ эринийг хүртэл хүн төрөлхтний тархины хөгжил дээд цэгтээ тулсан ба үүнээс цааш хөгжүүлэх шаардлагагүй, харин дараагийн сүнслэг эринд сүнслэгээр тэлж хөгжин хоол тэжээлийн хувьд ургамлан, жимсэн, усан, цаашлаад энергин хоолтой болтлоо хөгжиж дэвшсээр байх юм.
Үргэлжлэл бий.
Дараагийн нийтлэл дээр 4 эриний турш хүн төрөлхтний ухамсар хэрхэн өөрчлөгдсөн талаар оруулах болно. Mongolovegan сайтаа subscribe хийгээрэй!
Comments