top of page

Veganuary буюу веган сарын аян Монголд эхэллээ

Мал аж ахуйн цаг уурын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, мөн ургамлын гаралтай хоол хүнсний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх ашиг тусын талаарх мэдлэгийг дээшлүүлэх үүднээс жил бүрийн 1-р сард Veganuary хөдөлгөөн дэлхий дахины хэмжээнд өрнөдөг билээ.


Анх 2014 онд Их Британид эхэлсэн энэхүү хөдөлгөөнөөр веган бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид урамшуулал зарлах, веганизмыг сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг бол ердийн хоолтой хүмүүс энэ хугацаанд веган хоол туршиж үзэх аяныг эхлүүлдэг байна. Энэ нь амьтны гаралтай бүтээгдэхүүн огт идэхгүйгээр төрөл бүрийн веган жоруудыг туршиж үзэх, веган хоолны газруудаар зочлох, мөн түүнчлэн арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх зэрэг энгийн зугаатай сорилтуудыг хамардаг. Хэрэв энэхүү чалленж сэтгэлд тань нийцэж, таныг илүү аз жаргалтай болгож байвал энэ амьдралын хэв маягийг хадгалан үлдэж болно.


веган хоол жор

Дэлхийн хэмжээнд өрнөдөг энэхүү компанит ажлыг дэмждэг элч нар бол Хоакин Феникс, Билли Элиш, Пол МкКартни болон тайз дэлгэцийн бусад алдартнууд юм. Тэгвэл Mongolovegan энэ чалленжийг Монголд ч бас эхлүүлэхээр та бүхнийг уриалж байна. Бидний зүгээс вэбсайт болон бүх сошиал хуудсуудаараа дамжуулж амттай, хийхэд хялбар веган хоолны жоруудыг 30± өдрийн турш хуваалцах гэж буйгаа дуулгахад баяртай байна. Тиймээс вэбсайтыг маань subscribe хийж, сошиал хуудсуудыг маань дагаарай.



Амьдрал бол баян, туршиж үзэх зүйлс олон бий. Тэр дундаа зүрх сэтгэлээ чагнаж, дотоод мөн чанартайгаа нийцсэн сонголтыг хийх нь амьдралыг илүү утга учиртай болгодог. Өөрийн гэсэн үнэт зүйлтэй байх сайхан шүү! Вегануари сарын мэнд!


Comments


bottom of page